Thursday, November 20, 2014

Бяцхан үрийн минь энэ хорвоод мэндэлсэн тэр өдрийн тухай


Миний хүү өнөөдөр 3 сар хүрлээ. Одоогоос яг 3 сарын өмнөх тэр цаг мөчийг эргэн санахад. Үр минь ээжтэйгээ уулзах гэж нээх их яараагүй бололтой гэтэл ээж нь чамтайгаа уулзах гэж тэсэн ядан хүлээж байж билээ. Өвдөх цагаа хүлээсээр л мөд өвдөж өгдөггүй эмнэлэгийн өрөөн дотороо алхаад л байлаа алхаад л байлаа. Гадаа чамайг минь хүлээсэн хүмүүс цонхоор ээжийг нь яаж байна? Өвдөх шинж байна уу? гээл цаг үргэлж асууж байлаа. Өмнөх өдөр нь Зулаа аниа, Дөлөө агаа, өвөө 3 нь эмнэлэгийн гадаа машиндаа хоносон. Ээж нь өрөөн дотороо алхсаар л аав нь бүр яахаа мэдэхгүй л энэ тэрүүгээр хольхиод л...
Ашгүй минь хүү минь ээжтэйгээ уулзах цаг чинь болоо юу? 8 сарын 19ны 20н цагын үед өвдөж эхлэж байна даа алхаад л байлаа эмч нар нь битгий алх гээд ээж нь хэвтээд хүүгээ хүлээсээр л аав нь цонхоор шагайсаар л. Гадаа ямар олуулаа байсан гээч чамайг энд ямар их хүн хүлээж байваа. Үүр цайлаа ээжийг нь төрөх тасагт шилжүүллээ өвдөлт улам нэмэгдсээр гол тасрах аятай ямар их өвдсөн гээч үгээр хэлшгүй. Орны толгойноос тас зуураастай коридороор алхаж ч чадахгүй ёолсоор л гэхдээ яасанч "ёох яаг үхлээ" гэж л хэлж болохгүй шүү гэж дотороо дахин дахин бодсоор шүдээ зуун тэссэндээ. Эцэст нь энэ бүх өвдөлтийг дуусгавар болгож ямар ч тэнхэлгүй арай ядан хэдэнтэй дүлээд 2014/08/20нд өглөөний 10:21 минутанд эрдэнэ болсон хүүтэйгээ уулзсан даа. Төрөнгүүт чинь шууд л миний гэдсэн дээр тавьсан, бүлээхэн улаа бутарсан бондойсон хүү минь үгээр хэлэмгүй тийм л сайхан мэдрэмжийн хамт арайх гэж энэ бүхнийг давж бяцхан хүүтэйгээ уулзлаа даа. Тэгээд ээж нь шууд аавруу нь залгаад ярьсан аав нь их баярлсан байх. Миний хүү уйлаад л уйлаад л яах учираа олохгүй тамир тэнхээ минь барагдсан байсан болхоор эмч нь миний хүүг түр авсан тэгээд ээж дээр нь буцаагаад авчирсан. Миний хүү их унтамхай мөөмөө хөхгүй мөөмөө тэврээд л унтаад өгсөн их л ядарсан байхдаа миний үр. Аав нь гаднаас ээжид нь шөл уулгахаар орж ирээд хүүгээ харсан юу гэж хэлэх учираа олохгүй байх шиг их л сандарсан харагдаж байсан даа. Аав нь ээж нь эмч нь хүртэл миний хүүг сэрээж мөөмийн өгөх гээд дийлээгүй миний хүү унтаад л унтаад л байсан тэр цаг мөч хэзээч бүү мартагдаасай. Ээж нь чамдаа хязгааргүй их хайртай. Цаг үргэлж хайрлах болно.

No comments:

Post a Comment